LIL PUMP буюу Gazzy Garcia нэртэй уран бүтээлч нь 2000 онд Америкийн Нэгдсэн Улсын Миами мужид мэндэлсэн. Өөрийн найз болох реппер/продюсер Smokepurpp-тэй хамтран давтагдсан, болгоомжгүй гудамжны хэв маягийг барьсан дуунуудыг бүтээн 2016 оноос онлайнаар цацаж эхэлсэн.
Дуунууд нь асар их хандалт авч, бага хугацаанд хэдэн сая сонсогчдод хүрсэн. Онцгой хэмнэл, дэггүй зантай реппер “Lil Pump” нь Америкийн Нэгдсэн Улсын алдартай хөгжмийн уран бүтээлч юм. Lil Pump нь 2017 онд бие дааж гаргасан анхны цомгийн “Gucci Gang” дуугаар олонд хурдацтай танигдсан. Энэхүү уран бүтээл нь тухайн оны шилдэг 100 дууны топ 3-т бичигдэж платинум цол хүртэж байсан бөгөөд Youtube сувагт 1.1 тэрбум үзэлт авсан бүтээлтэй. Тус дуучин нь 2017 оноос өнөөг хүртлэх хугацаанд гурван цомог болон сингл дуунууд гаргасан бөгөөд тус уран бүтээлүүдэд нь Diplo, Kanye West, Lil Wayne, French Montana, Lil Yachty, YG, 2 Chainz, Offset, Quavo, Annuel AA зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран олон олон хит дуунуудыг гаргасан.