card

ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ

ТАСАЛБАРУУД

БИДНИЙ ТУХАЙ

Бид ХУУР ХӨГЖМИЙН НААДАМ ТББ-ыг 2017 онд үүсгэн байгуулж, олон мянган залуусыг хөгжмийн гайхамшигт ертөнцөд нэгтгэн, баялаг уур амьсгалтай XMF хөгжмийн наадмыг жил бүр амжилттай зохион байгуулж байна.

XMF хөгжмийн наадам, концерт нь нийгэм рүү эерэг мессежийг дамжуулж, залуусыг зөв зүйлсэд уриалах, урам зориг өгөхийг зорьж байна. Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголд нэвтрүүлж, дэлхийд танигдсан томоохон хөгжмийн наадмын нэг болох зорилготой байна. 

XMF хөгжмийн наадам, концерт нь зөвхөн хөгжмийн наадам биш, соёлын солилцоо, найрамдлын бэлэг тэмдэг бөгөөд бидний хийсэн бүх үйл ажиллагаа, санаачилга нь залуусын чадвар, соёлын ойлголт, ур чадварыг сайжруулахад чиглэсэн болох нь бидний зорилго юм.