Шинэ
Yborn started DJ-ing in late 2020 as a member of TEPPAKT label. She often plays techno, electronica.
Шинэ
Yborn started DJ-ing in late 2020 as a member of TEPPAKT label. She often plays techno, electronica.
Шинэ
#Bproduction #440Hzrecords-ийн артист реппер #NENE буюу Батдэлгэр. Тэрбээр багаасаа шүлэг бичдэг байсан төдийгүй өөрийнхөө бүх дууны үгийг өөрөө бичдэг авьяаслаг артист юм. Өнгөрсөн онд 12 дуунаас бүрдсэн "Халуун маруужин" цомгоо гаргаад буй бөгөөд цомгийн продьюсераар Д.Болд, Ө.Цогт нар тус тус ажилласан ба түүний дуунууд #youtube -д орсон даруйдаа хамгийн өндөр хандалтыг авдаг ба #TKO, #Chas_tas #Batsaanaa #Haluun_maruujin #Unendee гэхчлэн нэрлэж болно.
Шинэ
2019 оноос идэвхитэй уран бүтээлээ хийж эхэлсэн. Ихэвчлэн oldschool чиглэлээр дуунуудаа хийдэг“. Aminasa” болон “Гүнээс” хэмээх 2 цомог гаргасан Youtube сувагтаа нийт 56н дуу болон клип цацасан. За тэгээд удахгүй XMF дээр уулзацгаая. “Хэний хамаатан гэдгийг бүгд мэдэж байгаа”
Шинэ
Намайг Limitking гэдэг 2019 оноос эхлэн соло уран бүтээлүүд хийж эхэлсэн. Монголын нийгэмд underground, hardcore урсгалыг тохиромжтой гэж боддог болохоор энэ чиглэлээр уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан. 2 жил уулзаагүй XMF тайзан дээр галзуурхад бэлэн байна.
Шинэ
Sup Gvne & Xmo байна. 2020 оноос хойш уран бүтээл хийж эхлээд 2 жил болж байгаа залуу Artist - ууд байна аа. Тогтсон төрөл жанарт баригдалгүй уран бүтээл туурвидаг ба "Tsetseg mine, Durlaagui baisan bol" гэх дуунуудаар маань та бүхэн мэдэх байх. Энэ жил Хуур Music Festival-д оролцох болсондоо таатай байна, 8 сарын 19нд Төв цэнгэлдэх хүрээлэнд уулзацгаая.
Шинэ
Saffron Bane гэгдэх артистын жинхэнэ нэрийг Бат-Эрдэнэ гэдэг. Тэрээр анх цаг нөхцөөх маягаар богино хэмжээний дуунуудыг хобби маягаар хийдэг байсан ч яваандаа хийж байгаа зүйлдээ улам дурласнаар 2020 онд "ERDENE" label-д артистаар орж карьерынхаа гарааг эхлүүлсэн. Одоогоор түүний 30 гаран дуу интернэтээр хэдийн цацагдсан бөгөөд хүмүүсийн сайн мэддэгээс дурдвал Gantsaaraa, Фаакбооё, Buudger зэрэг дуунууд нь хамгийн өндөр хандалт авсан. Тэрээр уран бүтээлээ голцуу ганцаарчилж хийдэг ба студи дээр хийснээс гэртээ хийсэн нь илүү үр бүтээлтэй, эрх чөлөөтэй гэж үздэг. Тэрээр нэг төрлийн дуунаас амархан уйддаг учраас эрч хүчтэй үедээ үглэж, emotional үедээ дуулах илүү дуртай. Тиймдээ ч түүнд яс тогтсон урсгал гэж байдаггүй.
Шинэ
"The Colors" хамтлаг нь анх 2010 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн ба 2013 онд "White Arch" студиэс зохион байгуулсан тэмцээнд оролцон 2014 онд анхны дебют цомгоо “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа” нэртэйгээр гаргасан.
Шинэ
“Uudee's Swashbuckling Dandies” нэрийг сонсоод та эхлээд жаахан гайхаж магад. Тэгвэл этгээд, эрэлхэг, сагсуу бас хээнцэр гэмээр нэртэй энэ хамтлагийн анхны дебют сингл болох “Yo Face” бүтээлийг та бүхэнд танилцуулж байна. Энэ бүтээлээс тус хамтлагийн амьд, эрчимлэг, сэтгэл татам долгионыг та мэдрэх болно.
Шинэ
Crowl of Clown хамтлаг нь 2014 онд байгуулагдсан ба extreme metal буюу хөгжмийн дэд төрөл болох deathcore урсгалаар уран бүтээл гаргадаг. 2018 онд анхны 8 дуунаас бүрдсэн “The Fallen City” LP цомгийг гаргасан. 2021 оны 4 сарын 16-нд, Growl of Clown хамтлаг 2 дахь студийн цомог болох “Salbadai” нэртэй 5 дуунаас бүрдсэн EP-г гаргасан.
Шинэ
THE GALTMAH хамтлаг нь 2021 оны 2 сард 4 гишүүнтэйгээр анх байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 7 уран бүтээлийг клипжүүлсэн өлгийдэн авсан байна. Хамтлагийн гишүүд нь буга (хамтлагийн ахлах, дуучин), шувуу (соло гитарчин) , үнэг (төгөлдөр хуурч), бух (Бөмбөрчин) гэсэн гишүүдтэй ба тэдний онцлог нь үхэрний маск зүүдэг байна.
Шинэ
Бид 2018 оны 3-р сард хөгжмийн бүлгээ хэрхэн хөгждөгийг харахаар үүсгэн байгуулсан. Бид ихэвчлэн Post-Punk, Shoegaze, surf-pop буюу 70-аад оны 80-аад оны Шинэ долгионы урсгалын хөгжмийг тоглодог.
Шинэ
2016 оноос бүжгийн тэмцүүнүүдэд DJ хийж гараагаа эхэлсэн. Пянз тоглуулагч (turntable) дээр тоголдог Хип Хоп DJ. Scratch болон beatjuggle хийх чадвартай. Тоглодог аяны төрөл: Breakbeat, Funky, Hip Hop
Шинэ
2009 оноос анх Max music клубд DJ-гээр ажиллаж эхэлсэн, түр хугацаанд завсарлах явцдаа дуу бүтээхэд анхаарч суралцсан 2017 оноос DENEBX болон TEPPAKT лэйбэлд уран бүтээлчээр орж тэхно хөгжим хийж эхэлсэн. 2021 оноос Турк. Neu Gravity лабэл болон Лондонгийн. LDN Trax аас дуунуудаа цацаж эхэлсэн Tengri лабэлээс ARK. Khukhjim. Dkeymusik. нартай хамтарсан Melodic progressive уран бүтээл хийсэн Одоогоор Hard Techno Drum n Bass Psychedic жэнраар тоглодог.
Шинэ
2016 оноос эхлэн DJ, Producer, Promoter хийж байгаа бөгөөд ихэвчлэн Techno урсгалаар тоглодог. Тэрээр TEPPAKT label-ийг үүсгэн байгуулагч ба үүний хажуугаар Majesty Mongolia label-д харьяалагддаг билээ. Giin электроник урсгалыг эрхэмлэж, бүх талаас нь хөгжүүлэхийг зорьдог бөгөөд DJ Academy Mongolia, LAUT электроник хөгжмийн суваг зэргийг удирдан зохион байгуулдаг. Weng Weng, Marcus L, Andre Crom, Kobe Chen, Unrealnumbers зэрэг олон улсын DJ, Producer нартай хамт тоглож байсан туршлагатай.