card

БИДНИЙ ТУХАЙ

Бид ХУУР ХӨГЖМИЙН НААДАМ ТББ-ыг 2017 онд үүсгэн байгуулж, олон мянган залуусыг хөгжмийн гайхамшигт ертөнцөд нэгтгэн, баялаг уур амьсгалтай XMF хөгжмийн наадмыг жил бүр амжилттай зохион байгуулж байна.

XMF хөгжмийн наадам, концерт нь нийгэм рүү эерэг мессежийг дамжуулж, залуусыг зөв зүйлсэд уриалах, урам зориг өгөхийг зорьж байна. Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголд нэвтрүүлж, дэлхийд танигдсан томоохон хөгжмийн наадмын нэг болох зорилготой байна. 

XMF хөгжмийн наадам, концерт нь зөвхөн хөгжмийн наадам биш, соёлын солилцоо, найрамдлын бэлэг тэмдэг бөгөөд бидний хийсэн бүх үйл ажиллагаа, санаачилга нь залуусын чадвар, соёлын ойлголт, ур чадварыг сайжруулахад чиглэсэн болох нь бидний зорилго юм.

XMF БУЮУ ХУУР ХӨГЖМИЙН НААДАМ НЬ

"ZERO WASTE" АЯН

"Zero waste" аян нь байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг хамгийн бага түвшинд хүргэх зорилготой дэлхий даяар өрнөж буй хөдөлгөөн юм. Энэ аяны гол зорилго нь хүн бүрийг хог хаягдал үүсгэхгүйгээр амьдрах, орчны бохирдлыг бууруулах, нөөц баялгийг зөв зохистой ашиглахад уриалах явдал юм. Zero waste хөдөлгөөн нь хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад танилцуулах, хүмүүсийн хог хаягдлыг бууруулахад чиглэсэн зарчмуудыг тодорхойлж өгдөг. Бид энэхүү аяныг нийгэмд таниулж, уриалж байгаа нь манай фестивалын онцлогуудын нэг оршиж байгаа юм.