АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ
ХОРИГЛОХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ
Хөгжмийн наадамд нэвтрэх болгонд заавал аюулгүй байдлын ажилчид болон зохион байгуулагчдад цүнх болон бусад шаардлагатай эд хэрэгслүүдийг шалгуулж нэвтрэнэ.
Мөн зохион байгууллагчид дотоод журам зөрчиж буй болон бусдын тав тух алдагдуулсан хүнийг арга хэмжээнд оролцуулахаас татгалзах, хөөх болон гэмтээсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагат хандах бүрэн эрхтэй байна.
- Хуулиар хязгаарлагдсан мансууруулах бодис болон бусад хүчин зүйлүүдийг хэрэглэхийг хориглоно.
- Өөрийгөө хамгаалах ямар нэгэн шүршигч бодис, халаасны хутга буюу хурц үзүүртэй жижиг хэрэгсэл болон бусдын бие гэмтээх хүйтэн зэмсэг хориглоно.
- Салют болон шатамхай шингэн зүйлс хориглоно.
- Гаднаас хоол болон согтууруулах ундаа бусад уух төрлийн бүх шингэн бүтээгдэхүүнийг оруулахыг хориглоно.
- Лазер, лазертай үзэг болон ижил төстэй хэрэгсэл хориглоно.
- Тэжээвэр амьтантай наадмын талбай руу орохыг хориглоно.
- Ил задгай бие засахыг хориглоно.
- Хог хаягдлыг зөвхөн хогийн цэгт хаях.(ил задгай хаяхыг хориглоно)
ЗӨВШӨӨРӨГДӨХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ
- Усны сав (шингэн зүйлгүй хоосон байх)
- Гар утас
- Хувийн бэлтгэл маш сайн хангаж ирэх (наршихаас хамгаалсан нарны шил, малгай, нарны тос, борооны шүхэр, борооны цув, дулаан хувцас өмсөж ирэх гэх мэт)
- Содон нүүр будалт, хувцаслалт
- Тамхи (электрон болон янжуур)
- Туг болон баннер (байгууллагын брэнд лого болон хатуу иш зэрэг агуулаагүй байх)
- Жороор олгосон эм (тухайн оролцогчдын нэртэй эмчийн бичиг)
НЭВТРЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС
- Хөгжмийн наадамд оролцогчид заавал онлайнаар QR кодтой тасалбар авсан байх.
- Хөгжмийн наадамд оролцогчид биет тасалбар авсан бол заавал биедээ авч ирэх.
- 16-аас доош насны оролцогчид харгалзагчгүйгээр нэвтрэх бүрэн боломжгүй.
- Оролцогчид хөгжмийн наадамд нэвтрэхээс өмнө хориглох зүйлсийн жагсаалттай танилцсан байх.
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ШААРДЛАГА
Насны ерөнхийн шаардлага: Нэвтрэх насны хязгаарлалт нь байхгүй (16-аас доош насны оролцогчид заавал +18 харгалзагч хүнтэй), согтууруулах ундаа +21 ээс дээш нас
Наадамд харгалзах хүнээр орж буй оролцогчид доорх зүйлсийг нэгийг авчирна.
- Биет иргэний үнэмлэх
- Гадаад пасспорт
- ТҮЦ машины өөрийн цаасан хуулбар
- Emongolia
НЭВТРЭХЭД АНХААРАХ ДҮРЭМ
- Зохион байгуулагчдын зааварчилгааг хүндэтгэн хамтран ажиллах.
- Зохион байгуулгагчдын зааварчилгааны дагуу эмх цэгцтэйгээр дараалан нэвтрэх.
- Гүйх, шахах, түлхэхгүй байх. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бусдыг гэмтээсэн тохиолдолд наадмаас албадан гаргана.
- Хүний бөөгнөрөл үүсэхээс өмнө ирж бүртгэлээ баталгаажуулах (Өглөө 10 цагаас эхэлж нэвтрэх боломжтой).
- Нэвтрэх үед хориглосон зүйлсийн жагсаалтыг уншсан байх (урьдчилан үлдээх боломжтой үнэтэй, чухал эд зүйлс авчрахгүй байх).
- Иргэний үнэмлэхийг зөвшөөрсөн албан бичгийн дагуу бэлдэж ирсэн байх.
- Зарагдсан тасалбар буцаах боломжгүй.

