2016 оноос эхлэн DJ, Producer, Promoter хийж байгаа бөгөөд ихэвчлэн Techno урсгалаар тоглодог.
Тэрээр TEPPAKT label-ийг үүсгэн байгуулагч ба үүний хажуугаар Majesty Mongolia label-д харьяалагддаг билээ. Giin электроник урсгалыг эрхэмлэж, бүх талаас нь хөгжүүлэхийг зорьдог бөгөөд DJ Academy Mongolia, LAUT электроник хөгжмийн суваг зэргийг удирдан зохион байгуулдаг. Weng Weng, Marcus L, Andre Crom, Kobe Chen, Unrealnumbers зэрэг олон улсын DJ, Producer нартай хамт тоглож байсан туршлагатай.