“Uudee's Swashbuckling Dandies” нэрийг сонсоод та эхлээд жаахан гайхаж магад. Тэгвэл этгээд, эрэлхэг, сагсуу бас хээнцэр гэмээр нэртэй энэ хамтлагийн анхны дебют сингл болох “Yo Face” бүтээлийг та бүхэнд танилцуулж байна. Энэ бүтээлээс тус хамтлагийн амьд, эрчимлэг, сэтгэл татам долгионыг та мэдрэх болно.
Хамтлагийн дуучин Үүдээг бид Магнолианы гитарчин, даралтат хөгжимчин байснаар таних юм. Монголын орчин цагийн амьд хөгжмийн нэгэн шинэ өнгө, илэрхийлэл болж буй түүний уран бүтээл илүү эрх чөлөөтэй, бүтээлч, гүн гүнзгий болж хувьсан, хөгжмийн ертөнцийн өөр нэгэн хаалгыг нээж байгааг энэ бүтээлээс харж болохуйц.
“Yo Face” дууг гайхалтай болгож буй бас нэг зүйл нь Америкийн домогт мастеринг инженерүүд болох Грег Калби, Стив Фаллон нар тус дуун дээр ажилласанд оршино. Дэвид Боуи, Бон Ивер, “Cigarettes after sex” гээд тэдэнтэй ажиллаагүй уран бүтээлч үгүй билээ. Харин миксингийг америкийн хөгжмийн продюсер Данни Райш хийжээ.
Ямартай ч энэ бүтээлийн цаадах урлагийн хэлэмж, хөгжмийн өгүүлэмж, гитарын хөнгөн, хөвөлзсөн аккорд, аялгуулаг нотууд нь сонсогчийн мэдрэмжинд ямар нэг түүхийг өгүүлэн буух нь “синематик” гэж тодорхойлж болохуйц.