2006 онд "Шинэ давалгаа" тэмцээнд оролцож байсан Эгшиглэнг тэмцээний шүүгч Б.Наранзун анхаарч B production-д шалгуулахыг зөвлөжээ. B production-тай гэрээлсэн Эгшиглэн болон одоогийн Опозит хамтлаг хамтран «Амьдралын тоглоом" дуулснаар монгол дуу сонсогчдод анх удаа танигдсан. Түүнээс хойш «Найрах арга чинь буруудаад байна», «100%», ВX-тэй хослосон «Love song, Quiza, BX, Агиймаа нартай хамтарсан «Хэв маягаа эвдэцгээе» зэрэг дуугаар хүүхэд залуусын дунд алдаршив. 2011 онд «Хоёр хоёрын тав» киноны дууг дуулснаар Эгшиглэн уянгын дууг сайхан дуулж чаддагаа мэдрүүлсэн.